Academic Journal

'БУРХАН ҮХСЭН' ХЭМЭЭХ ФРИДРИХ НИЦШЕГИЙН ҮЗЛИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Λεπτομέρειες βιβλιογραφικής εγγραφής
Τίτλος: 'БУРХАН ҮХСЭН' ХЭМЭЭХ ФРИДРИХ НИЦШЕГИЙН ҮЗЛИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ
Συγγραφείς: null О.Мөнгөнсор, М.Отгонбаяр
Πηγή: Философи, шашин судлал. 19:13-22
Στοιχεία εκδότη: National University of Mongolia, 2017.
Έτος έκδοσης: 2017
Περιγραφή: Товч утга: Ф. Ницше “Бурхан үхсэн” хэмээх хэллэгээрээ ихэд алдартай. Хүмүүс хорвоогийн хамаг муу муухайг хүн төрөлхтөнөөс хайлгүйгээр, өөрсдийгөө хаацайлан бурууг хэн нэгэн рүү нялзаахдаа энэхүү үгийг их иш татдаг. Тэрээр Христийн шашныг шүүмжлэхдээ хурц ширүүн үг хэллэг, ухаалаг үндэслэгээ, ёжлол егөөдлийг хэрэглэсэн. Христийн шашныг шүүмжилсэн Фридрих Ницшегийн үзэл санааг ойлгохын тулд түүний “Заратустра ингэж хэлсэн” зохиол дахь Бурхан үхсэн, бурхад үхсэн, хөгшин бурхан үхсэн, бурхад үхэхдээ янз бүрээр үхдэг гэсэн хэллэгүүдийн утга учрыг тодруулах шаардлага нэн түрүүнд тулгарч байна. Бурханы үхлийн тухай Ницшегийн тунхаглал Христийн шашинтай хэрхэн холбогдох вэ? Шинэ гэрээнд Есүс Христийн баптизмийн үеийн талаар (Матай 3:16- 17) “Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа” гэж бичигдсэн байдаг. Христийн шашинд Trinity буюу Гурвал, Holy Trinity Ариун гурвал нь Бурхан, Есүс Христ, Ариун сүнсийг хэлэх ба гурвуулаа өөр өөр боловч нэгдмэл нэгэн зорилготой гэдэг утгатай юм. Фридрих Ницше хөгшин бурхан, Бурхан, бурхад гэдгээр ямар бурхныг илэрхийлсэн байж болох вэ?
Τύπος εγγράφου: Article
ISSN: 2220-959X
DOI: 10.22353/prs.v19i475.2007
Αριθμός Καταχώρησης: edsair.doi...........c1e1a77c997adb76e698737cb9fa35b2
Βάση Δεδομένων: OpenAIRE
Περιγραφή
ISSN:2220959X
DOI:10.22353/prs.v19i475.2007